Хууль зүй, дотоод хэргийн яам, БНСУ-ын Гэр бүлийн эрх зүй судлалын холбоо, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн санаачлагаар 2024 оны 03 дугаар сарын 21-ны өдөр “Гэр бүлийн тухай хууль: Монгол Улс ба БНСУ-ын туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо нар үг хэлсэн бөгөөд хэлэлцүүлэгт гэр бүлийн эрх зүйн чиглэлээр дагнан судалгаа хийдэг, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хуульч, судлаачид оролцсон.
Тус хэлэлцүүлэгт:
- “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга” сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо;
- “БНСУ-ын Гэр бүлийн эрх зүйн харилцаан дахь гэм хорын ойлголт, шүүхийн практик”сэдвээр БНСУ-ын Гэр бүлийн эрх зүй судлалын холбооны ерөнхийлөгч, хууль зүйн доктор, профессор Чон Гён Гин;
- “Гэр бүлийн эрх зүйн харилцаан дахь бүртгэл, эрх зүйн үр дагавар” сэдвээр ОУУБИС-ийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа;
- “Гэрлэлийн гэрээ, практикт тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Д.Нямбазар, ДХИС-ийн ЭЗНУС-ийн ХЭЗТ-ийн ахлах багш, доктор, Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн М.Ванчигмаа нар тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгийн хэлэлцүүлэгчээр:
- Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн ахлах шинжээч М.Цолмон;
- ДХИС-ийн ЭЗНУС-ийн ХЭЗТ-ийн ахлах багш, доктор, Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн М.Ванчигмаа;
- ОУУБИС-ийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа нар оролцож Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч амжилттай хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийг Иргэний эрх зүйн хорооны гишүүн хуульч, өмгөөлөгч А.Батбаатарчиглүүлэн оролцлоо.