Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 103 жилийн ой, Монголын цэргийн өдөр тохиолдуулан Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах хуульчийн нэр хүндийг өндөрт өргөж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, Хуульчдын холбоо, хууль зүйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулсныг нь үнэлэн дараах хуульчид шагнагдсаныг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл өнөөдөр (2024.03.15) гардуулан өглөө.
Тодруулбал, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/70 дугаар тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр хуульч Аживын Энхтуяа, Батчулууны Сүрмандах, Хүндэт жуух бичгээр хуульч Оожийн Сайнбаяр, Пүрэвгончигийн Эрдэнэтуяа, Банзрагчийн Энхжин, Бат-Эрдэнийн Отгонжаргал, Тамгын газрын мэргэжилтэн Энх-Амгалангийн Алтанзул, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар “Хүндэт тэмдэг”-ээр Шихихутуг их сургуулийн ректор Дамбадаржаагийн Оюунцэцэг, хуульч Батбаатарын Энхчимэг.
Шагнал авсан хуульчид Та бүхэндээ баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО