Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо хамтран хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд „Захиргааны хэргийн шүүх-Кэйс судлал“ цуврал уулзалт ярилцлага зохион байгуулна. Энэ удаагийн зочноор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ доорх кэйсүүдийг оюутнуудтай ярилцахаар бэлтгээд байна.