Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Хүндэтгэлийн лекц” амжилттай зохион байууллаа.
Хорооны анхны тэргүүнээр ажиллаж байсан Хүний эрхийн үндэсний комиссын дарга, доктор Д.Сүнжид “Захиргааны үйл ажиллагааны зарчим: Уснаас хуурай гарах уу?” сэдвээр, мөн хорооны тэргүүнээр ажиллаж байсан УДШ-ийн шүүгч, доктор Ц.Цогт “Захиргааны эрх зүй дэх Trojan Horse“ сэдвээр тус тус сонирхолтой лекц уншсанд талархлаа илэрхийлье.