Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос "Сэндбокс зохицуулалтын орчин, тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчныг боловсронгуй болгох" сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулах гэж буй тул хуульчид та бүхнийг урьж байна. Хэлэлцүүлэгт оролцох хуульчид ЭНД дарж бүртгүүлнэ үү. Хүний тоо хязгаартай.