Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“Захиргааны хэм хэмжээний актын хуульд нийцсэн байдал, хоорондын уялдаа, давхардал, зөрчлийг арилгах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай явагдлаа

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороотой хамтран "Захиргааны хэм хэмжээний актын хуульд нийцсэн байдал, хоорондын уялдаа, давхардал, зөрчлийг арилгах асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 9:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны 201 тоотод зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг нээж Ерөнхий сайдын захирамжаар захиргааны хэм хэмжээний актын хуульд нийцсэн байдал, хоорондын уялдаа, давхардал, зөрчлийг арилгах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллах болсон талаар, мөн энэ чиглэлээр цаашид Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороотой идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго танилцууллаа. Хэлэлцүүлгийн нээлтэд  Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл үг хэлэв.

Мөн “Захиргааны хэм хэмжээний акт: Концепцийн өөрчлөлт” сэдвээр Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ илтгэл хэлэлцүүллээ.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго “цаашдаа захиргааны хэм хэмжээний актаар зохицуулж байсан захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмуудыг салбарын хуульд нь хуульчилж, зохицуулдаг байх чиглэлийг бодлогын яам барина” гэдгийг хэлэлцүүлэгт оролцогч нарт хэлэв.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл хэлсэн үгэндээ “Захиргааны хэм хэмжээний актын хувьд зайлшгүй реформ хийх шаардлагатай болсон. Ингэхдээ Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх үүднээс цаашдаа салбарын хуулиудад захиргааны хэм хэмжээний актуудыг хуулиудад тодорхой арга зүй, үе шаттайгаар шилжүүлэн хуульчлах ёстой болж байгаа” талаар хэлэв.

Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ өөрийн илтгэлдээ дээрх санааг бататгаж, “Захиргааны хэм хэмжээний актын тухайд ХБНГУ болон Монгол Улсын Үндсэн хуулийн үндэслэлүүд өөр. Манай улсын хувьд хууль тогтоох эрхийн шилжүүлэг маш хязгаарлагдмал хүрээнд хэрэгжих ёстой. Тиймээс цаашдаа захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд хийж өгөх. Түүний тулд тодорхой бүтэц, мэргэжилтнүүдийн нөөц бүрдүүлэх нь чухал. Үүнд Захиргааны эрх зүйн хороо хамтран ажиллахад бэлэн” талаар хэллээ.

Хэлэлцүүлэгт оролцсон хуульч, судлаачдын дунд энэ сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явагдсан бөгөөд цаашид захиргааны хэм хэмжээний актыг боловсронгуй болгох чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Захиргааны эрх зүйн хороотой хамтран төсөл хэрэгжүүлэх шаардлагатай, захиргааны хэм хэмжээний актыг хуульд хийж өгөхдөө удирдлагын шинжлэх ухааны тодорхой аргачлалуудад тулгуурлах боломжтой гэх мэт тодорхой саналууд гарлаа.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
6
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24