Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооноос 2023 оны 09 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд “Рационал сэтгэлгээ” сэдэвт хуульчийн 1,5 кредит цагийн сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг Хуульчдын холбооны сургагч багш Г.Эрдэнэбат “Рационал сэтгэлгээ” сэдвийн хүрээнд орчин үеийн сэтгэлгээний арга барил, хандлагад сургах, асуудалд бодитой хандах, нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэн шийдвэр гаргах чадварыг эзэмших ялангуяа үйл баримт, тоо баримт нөхцөл байдалд үндэслэн үндэслэл, нотолгоотойгоор байр сууриа илэрхийлэх аргууд зэргийг заасан юм.
Уг сургалтын агуулга нь:
Эргэцүүлэх сэтгэлгээний дүрэм, арга барил, алдаа
Мэдээлэл хүлээн авах, шалгах, судлах арга зүй
Mind map буюу оюуны зураглал
Аргумент
Логик төөрөгдөл
Хэлэлцүүлэг, мэтгэлцээний арга техник гэсэн сэдвүүдээс бүрдсэн.
Сургалтад Хуульчдын холбооны 60 гаруй гишүүн хуульч хамрагдлаа.