Хуульчийн эрх зүйн байдлын тухайн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо нь Хуульчдын холбооны гишүүн, хуульч профессоруудын төлөөлөл оролцсон 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.”, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шалгалтын хороо нь шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооноос тус бүр хоёр, хуульч профессоруудаас долоон төлөөлөл оролцсон нийт арван гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна.” гэж тус тус заасан.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны нэг гишүүний сул орон тоонд нэрээ дэвшүүлэх, удирдамжид заасан шаардлага хангасан хуульч профессорын мэдээллийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг хүртэл info@mglbar.mn хаягаар цахим хэлбэрээр эсвэл Хуульчдын холбооны Тамгын газар цаасан хэлбэрээр /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 4 давхар 406 тоот/ хүлээн авч байна.
Удирдамжтай ЭНД дарж танилцана уу
Нэр дэвшихтэй холбоотой мэдээллийг 70116004 дугаараас лавлана уу.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТАМГЫН ГАЗАР