Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хурлаар 2013 оноос хойш 10 жилийн хугацаанд огт өөрчлөгдөөгүй хуульчийн үргэлжилсэн сургалтын төлбөрийн хэмжээг төгрөгийн ханш, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, зах зээлийн үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан шинэчлэн тогтоолоо. Шинэчлэн тогтоосон багц цагийн төлбөрийн хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Иймд Хуульч та mglbar.mn цахим хуудсанд өөрийн эрхээр нэвтрэн орж өмнөх онуудын багц цагийн сургалтаа 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл одоогийн тарифаар нөхөн судлах боломжтой юм.
Зөвлөлийн тогтоолтой ЭНД дарж танилцана уу.