Монголын Хуульчдын холбооны 10 жилийн ойг тохиолдуулан “Хуульчдын холбооны шилжин явах цом-2023” спортын 6 төрөлт тэмцээн өнөөдөр "Снүүкер биллиард" -ын төрлөөр эхэллээ. Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, Монголын Биллиардын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Шинэбаяр нээлтийн цохилтыг хийлээ. Тэмцээнд 14 хорооны 26 баг, тамирчид оролцож ерөнхий шүүгчээр Монголын Биллиардын холбооны улсын шүүгч ажиллаж байна.