Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн үргэлжилсэн сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 03, 04-ний өдөр Өвөрхангай аймагт зохион байгуулсан бол Баянхонгор аймагт 2023 оны 05 дугаар сарын 05, 06-ны өдөр зохион байгуулж байна.
Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дараах сэдвээр сургалт явагдаж байна:
- “Цахим гэмт хэрэг”, “Хүүхэд хамгаалал ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр Хуульчдын холбооны сургагч багш, Зөвлөлийн гишүүн Г.Оюунболд;
- “Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалт” сэдвээр Монголын Хуульчдын холбооны сургагч багш, цагдаагийн хошууч, докторант Д.Энх-Амгалан;
- “ЗЕХ §47: Захиргааны акт илт хууль бус болох нь” сэдвээр Монголын Хуульчдын холбооны сургагч багш, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, “Өмгөөллийн Анта Партнерс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Түвшинтамир.