Монголын Хуульчдын холбоо, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй татварын мэргэшсэн хуульчийн сургалт өнөөдөр /05 сарын 04-ний өдөр/ эхэлж байна. Сургалтыг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нээж, нээлтэд Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Ү.Галмандах, Сургалтын менежментийн хорооны дарга Ч.Өнөржаргал, сургалтын албаны менежер О.Батсүх, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харьцах албаны менежер Г.Цэрэндулам нар оролцлоо.
Тус сургалт нь нийт 64 цаг буюу 8 хоног 05 дугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Сургалтад 40 гаруй хуульч хамрагдаж байна.