Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд үүний нэг нь Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалт арга хэмжээ юм.
Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр-2023” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Мөн энэ өдөр Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байгаа юм.
Ийм иргэд Та бүхэн 2023 оны тавдугаар сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбай болон 21 аймагт зохион байгуулагдах "Про боно-2023" өдөрлөгт хүрэлцэн ирж хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй аваарай.