Монголын Хуульчдын холбооноос “Захиргааны акт илт хууль бус болох нь” үндсэн сэдвийн хүрээнд “ЗЕХ-ийн 47 дугаар зүйлийг хэрэглэх аргачлалыг онол, практик хослуулан заах нь” танхимын сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл сургалтыг нээж, үндсэн лекцийн талаар мэдээлэл өглөө.
Сургалтыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ, Өмгөөллийн Анта Партнерс ХХК-ийн ерөнхий захирал, Өмгөөллийн нөхөрлөлийг дэмжих хорооны тэргүүн Д.Түвшинтамир нар удирдан явуулсан бөгөөд сургалтад Монголын Хуульчдын холбооны гишүүн 40 гаруй хуульч оролцлоо.
Үндсэн лекц сургалтыг шүүгч, өмгөөлөгч хамтран заасан бөгөөд сургалтын явцад гишүүн хуульчид сонирхсон асуултаа асууж, харилцан ярилцан, санал бодлоо солилцов. Сургалтад оролцогчдын зүгээс сургалтын арга зүй шинэлэг, сургалтын чанар, үр өгөөж ач холбогдолтой байсныг онцолж цаашид хуульчийн сургалтын арга барилыг өнөөдрийн сургалтын жишгээр орохыг санал болголоо.