Монголын хуульчдын холбоо Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд МХХ-ны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх хорооноос сэтгүүлчдэд зориулсан "Сэтгүүлчдийн эрх зүйн боловсрол" сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар хүний эрх, гэмт хэрэг, зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэхдээ анхаарах асуудал болон эрх зүйн онолын ойлголт хийгээд Үндсэн хууль ба Үндсэн хуулийн процесс, салбар эрх зүйн зохицуулалттай холбоотой мэдээлэл өглөө. МХХ-ны Зөвлөлийн гишүүн, хуульчдын төлөөлөл, шүүгч, өмгөөлөгч багш нар сургалт орж, сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд сертификат гардууллаа.
Сургалтад 40 гаруй сэтгүүлч хамрагдсан бөгөөд сэтгүүлчид үр өгөөжтэй, цаг үеэ олсон сургалт болсныг онцолж, цаашид хууль, эрх зүйн чиглэлээр үе шаттай, үргэлжилсэн сургалт авахаар боллоо.