"Хөгжлийн академи" ТББ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдүүдэд стратегийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй.
Монголын Хуульчдын Холбоо нь төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудын судалгаа, үйл ажиллагааг дэмжиж хамтран оролцохоор болж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчийн чадвар, мэдлэгийг нэмэгдүүлж, энэ чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч бэлтгэх зорилгоор “Стратегийн өмгөөлөл: Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалах нь” сэдэвт сургалт, семинарыг Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй Нийгэм Форум, "Хөгжлийн Академи" ТББ-тай хамтран 2018 оны наймдугаар сарын 16-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоот танхимд зохион байгуулах гэж байна.
Сургалт, семинар нь Хүүхдийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчдийн оролцоо, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийн эрхийг хамгаалах, тэдний сэтгэлзүйн онцлог, стратегийн өмгөөлөл явуулах арга, тактик боловсруулах, кэйс менежментийн үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлыг хамарч үе шаттайгаар зохион байгуулагдах юм.
Тус сургалт, семинарт оролцох Өмгөөлөгчид та бүхнийг материалаа ирүүлэхийг урьж байна.
Өмгөөлөгчид тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал:
1. Сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн захидал
2. Товч анкет
Сургалтад хамрагдах хүсэлтэй өмгөөлөгчид 2018 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагаас өмнө Хуульчдын холбооны Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн А.Хуланд холбогдох материалуудыг hulanlucky@gmail.com и-мэйл хаягаар ирүүлж бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70116065 утсаар холбогдож авна уу.