Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зохион байгуулдаг Эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр мэргэшүүлэх ээлжит сургалтыг 2018 оны есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөөд байна. Эдийн засгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд бүх оролцогчдын чадвар, мэдлэг чухал тул Монголын Хуульчдын холбоо уг төслийн удирдлагад шүүгч, прокуроруудаас гадна өмгөөлөгчдийг хамруулах хүсэлт тавьсны дагуу 10 өмгөөлөгчийг оролцуулах боломжтой боллоо. Өмгөөлөгчид та бүхнийг материалаа ирүүлэхийг урьж байна.
Өмгөөлөгчид тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал:
1. Өргөдөл
2. Товч анкет
3. Эрүүгийн хэрэгт төлөөлөл хэрэгжүүлж байсныг нотлох баримт /нэг хэргийн хуулбар/
4. Англи хэлний мэдлэгтэй бол түүнийг нотлох сертификат.
Сургалтад хамрагдах хүсэлтэй өмгөөлөгчид 2018 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 18:00 цагаас өмнө Хуульчдын холбооны Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн А.Хуланд холбогдох материалуудыг ирүүлж бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70116065 утсаар холбогдож авна уу.