Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг сар бүр зохион байгуулахаар боллоо.
“Нээлттэй хаалганы өдөрлөг” нь энэ сарын 25-ны өдрөөс эхлэх бөгөөд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”, 6 буудлын “Оргил” худалдааны төвийн салбаруудад сар бүрийн сүүлийн долоо хоногийн лхагва гаригт явагдах юм. Холбоо барих: 70116004