Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХУУЛЬЧИД ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

    “Иргэдийн оролцоо II” төсөл, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо хамтран  “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэлэлцье” хэлэлцүүлгийг 2018 оны долдугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа.

    Хэлэлцүүлэгт Хүүхдийг эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хуульч, өмгөөлөгчид оролцсон бөгөөд хүүхдийн өсөж хөгжих, боловсрох, амьдрах аюулгүй орчинг бий болгоход төрийн бус байгууллагууд, хуульч, өмгөөлөгчдийн оролцоо, хууль, эрх зүйн боломжийн талаар хэлэлцэж, салбарын төрийн бус байгууллагууд, про-боно хууль зүйн туслалцаа үзүүлэх хуульч нар хамтран үйл ажиллагаа явуулах талаар харилцан мэдээлэл солилцсон юм.

    Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр хуульч, судлаач Х.Номингэрэл ажилласан бол Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч П.Баттулга “Нийтийн ашиг сонирхлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах нь: Хүүхдийн эрх” сэдвээр, “Отгонтэнгэр” их сургуулийн багш Д.Эрдэнэчимэг “Хүүхдийн өмчийн асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн. Мөн хүүхдийн эрхийн талаар тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар оролцогчдын дунд хэлэлцүүлж, хүүхдийн эрхийг хамгаалахад хуульч, өмгөөлөгчид төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон юм. Хэлэлцүүлгийн бичлэгийг ЭНД дарж үзнэ үү!

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХАТАГТАЙ ГРИШМА ПРАДХАНЫГ МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ЭЭР ШАГНАЛАА
2 цаг 9 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2 цаг 32 мин
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
3 цаг 4 мин
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23