Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“Хуульчдын форум-2018”-ыг “Тогтвортой хөгжлийн зорилтууд- Хуульчдын оролцоо” уриан дор зохион байгууллаа

    Монголын Хуульчдын холбооноос хоёр дахь жилдээ “Хуульчдын форум”-ыг 2018 оны зургадугаар сарын 19-нд “Корпорейт конвеншн центр”-т зохион байгууллаа.

    “Хуульчдын форум”-ыг нийгэм, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн хууль зүйн зохицуулалтыг мэргэжлийн түвшинд хэлэлцүүлж, санал, зөвлөмж гаргах, хуульчдын дуу хоолойг нийгэм болон бодлого тодорхойлогчдод хүргэх, хуульчдын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа бөгөөд энэ жил “Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хуульчдын оролцоо” уриан дор явагдлаа.

    Улс орны хөгжил, нийгэм эдийн засгийн байдал, иргэдийн амьжиргаа нь төрийн тогтвортой бодлого, үйл ажиллагаанаас хамаарч, оновчтой эрх зүйн зохицуулалтыг шаарддаг. Харин тогтвортой, аливаа хийдэл, доголдолгүй эрх зүйн орчин нь хуульчдын идэвхтэй оролцооноос хамаарах билээ. Тийм ч учраас “Хуульчдын форум”-ын салбар хуралдаан, хэлэлцүүлгүүд НҮБ-аас дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг болохуйц байсан гэдгийг илтгэгчид онцолж байсан. Тодруулбал, форумын үндсэн хуралдааныг “Үндсэн хуулийн эрх зүй ба цаашдын чиг хандлага” гэсэн сэдвээр явуулсан бол “Хараат бус шүүх ба хууль дээдлэх ёс”, “Хуульчийн ёс зүй ба хариуцлага”, “Хүний эрх ба цахим ертөнц”, “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал”, “Үндэстэн дамнасан хууль зүйн туслалцаа”, “Чанартай хууль зүйн боловсрол: магадлан итгэмжлэл ба үргэлжилсэн сургалт”, “Хөрөнгийн ба санхүүгийн зах зээлийн эрх зүйн хөгжил”, “Хариуцлагатай уул уурхай - Нөхөн сэргээх асуудал” гэсэн найман салбар хуралдааныг зохион байгууллаа.

    Хараат бус, шударга шүүхтэй, ёс зүй, хариуцлага өндөр хуульчидтай, эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг, чинээлэг дундаж амьдралтай иргэдтэй, хүний эрх болон байгаль орчны тэнцэлд нийцсэн эдийн засгийн болон тогтвортой хөгжлийг Монгол Улсын иргэн бүхэн хүсч буй. Иймд Монголын Хуульчдын холбоо дээрх сэдвүүдийг сонгон, нийт хуульчдынхаа төлөөллөөр хэлэлцүүлж, тодорхой гарц шийдлийг эрэлхийлсэн бөгөөд “Хуульчдын форум”-д оролцогчдоос гаргасан санал санаачилга тус бүрийг нэгтгэн зөвлөмж гаргалаа. Энэхүү зөвлөмжийг хууль тогтоогч, шийдвэр гаргагч нарт хүргүүлэх юм.

    “Хуульчдын Форум-2018”-ын сонирхолтой нэг хэсэг нь Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайханы Гадаад явдлын сайд асан Ц.Гомбосүрэн гуайтай өрнүүлсэн ярилцлага байсны зэрэгцээ хууль зүйн салбарт нэр хүндтэй, тухайн чиглэлээрээ мэргэшсэн хуульч, эрдэмтэд илтгэгчээр оролцсон нь форумын ач холбогдолыг нэмэгдүүлсэн юм. Тухайлбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Ц.Сарантуяа, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор А.Бямбажаргал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор Д.Баярсайхан, дэд профессор, хууль зүйн доктор Д.Гангабаатар,  хууль зүйн доктор Б.Гүнбилэг нарын 40 гаруй хуульч, эрдэмтэд энэ удаагийн форумын илтгэгч, хэлэлцүүлэгчээр оролцсон.

    Мөн шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдын төлөөлөл болсон 400 гаруй хуульч оролцсоны зэрэгцээ Гадаад улсын Элчин сайд, элчин сайдын яам, олон улсын хөгжлийн байгууллагын төлөөлөл оролцож өөрсдийн туршлагаасаа хуваалцсан. Түүнчлэн энэ жилийн форумд орон нутгийн хуульчид өргөн бүрэлдэхүүнтэй буюу 21 аймгаас 50 гаруй хуульч оролцсоноороо онцлог боллоо.

    “Хуульчдын форум-2018”-ыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Азийн сан, Нээлттэй нийгэм форум, Доче веллэ академи, Чимид сан, Глоб интернэшнл төрийн бус байгууллага, Хуульчдын нийгэмлэг, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитр, “Ананд адвокатс”, “И Эл Си”, “Анта партнерс”, “Дачэн дентос”, “Жалайрчо” зэрэг өмгөөллийн нөхөрлөл, байгууллагын хамт олонд талархал илэрхийлье!

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХАТАГТАЙ ГРИШМА ПРАДХАНЫГ МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ЭЭР ШАГНАЛАА
2 цаг 41 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
3 цаг 5 мин
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
3 цаг 36 мин
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23