Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл, ХБНГУ-ын Дойче веллэ академи, Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо хамтран хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр мэргэшиж буй, мэргэшин ажиллах сонирхолтой хуульчдад зориулан "Хэвлэл мэдээлэл өөрийгөө зохицуулах эрх зүйн боломж бий юу?" сэдэвт семинарыг 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Семинарыг ХБНГУ-ын Хэвлэлийн зөвлөл, Дойче веллэ академийн сургагч багш Манфред Протце удирдан явуулна.
Сургагч багш Манфред Протце нь 1946 онд төрсөн, Германы хэвлэлийн агентлаг (dpa)-ийн сэтгүүлч, мэдээний редактор, 1987 оноос хойш Германы Хэвлэлийн Зөвлөлийн гишүүн, тэнд хоёр удаагийн сонгуулиар хэвлэлийн төлөөлөгч, хэд хэдэн удаа өргөдөл, гомдол барагдуулах хороон даргаар ажиллаж байсан. Германы сэтгүүлчдийн холбооны (dju) Verdi удирдах зөвлөлийн гишүүн, Германы Хэвлэлийн Зөвлөлийн Удирдах Зөвлөлийн гишүүн, 2001 оноос эхлэн эзэд болон сэтгүүлчдийн байгууллагуудыг сэтгүүл зүйн сургалт, давтан сургалт, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэргэжлийн хэвлэлийн байгууллагуудтай холбох чиг үүрэг бүхий “Сэтгүүл зүй дэх чанар - санаачилга”-д (IQ) байгуулагдсан цагаас нь эхлэн идэвхтэй ажиллаж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэх чанарыг баталгаажуулах, дэмжих явдал тус байгууллагуудын хамтын зорилго болдог. Энэ зорилгодоо хүрэхийн тулд сэтгүүлчдийн чанартай сургалт, давтан сургалт, хэвлэл мэдээллийн судалгаа, хэвлэл мэдээллийн шүүмж, өөрийн зохицуулалт мөн үзэл бодлоо харилцан солилцох талаар идэвхтэй үйл ажиллагаануудыг дэмждэг. Сэтгүүл зүйн сургалтын ажлыг хэвлэл мэдээллийг хэрэгслийн ёс зүй сэдвээр үндэсний болон олон улсын хэмжээнд хийдэг доцент юм. DW академи болон бусад байгууллагуудын урилгаар гадаад улсууд болох Египет, Армен, Албани, Азербайджан, Босни-Герцеговина, Болгар, Грек, Киргиз, Козово, Кроац, Мянмар, Австри, Румын, Серби, Унгар зэрэг орнуудад хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийн зохицуулалтын талаар илтгэл тавьж, сургалт, семинаруудыг хийж байсан.
Сургалтын хугацаа: 2018 оны зургадугаар сарын 20-ны Лхагва гаригт 10:00-17:30 хүртэл
Хаана: ХЗҮХ-ийн 301 тоот танхим
Бүртгүүлэх хугацаа: 2018 оны зургадугаар сарын 18-ны өдрийн дотор Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн Г.Сарангэрэл, А.Хулан нартай 7011-6065 утсаар холбогдож бүртгүүлнэ. Оролцогчдын тоо хязгаартай тул Та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
Бүрдүүлэх материал: Семинарт оролцох тухай хүсэлт, товч намтар, иргэний үнэмлэх, дипломын хуулбарыг sarangerelgalsanjamts@gmail.com хаягаар ирүүлснээр бүртгэл баталгаажна.
Анхаарах зүйл: 2017 оны гишүүний татвар болон сургалтын багц цагийн зөрчилгүй байх.
Хөтөлбөр: ТАТАХ