Олон Улсын Улаан загалмайн хороо, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтыг 2018 оны зургадугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Сургалт нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн талаар онолын болон практик мэдлэг олгох зорилготой бөгөөд хүний эрх, олон улсын харилцаагаар мэргэшсэн, мэргэшиж буй Монголын Хуульчдын холбооны гишүүд оролцох боломжтой.
Шаардлага: Сургалт оролцоонд тулгуурласан байх бөгөөд Англи хэлээр явагдах тул Англи хэлний зохих мэдлэгтэй байх.
Сургалтын хугацаа: 2018 оны зургадугаар сарын 18-20-ны өдрийн 09:00 – 17:00 цаг
Сургалтын хөтөлбөр: ЭНД дарж татаж авна уу.
Танхим: Монголын Улаан загалмай нийгэмлэгийн төв байр
Сургалтад оролцох сонирхолтой гишүүн хуульч Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалантай 7011-6004 утсаар холбогдож бүртгүүлнэ үү.