Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооноос Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний 2 сул орон тоонд нэр дэвшүүлэх ажиллагааг нээлттэй сонгон шалгаруулалтын хэлбэрээр 3 дахь удаагаа зохион байгуулж, 2018 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 2018 оны тавдугаар сарын 22-ний өдрийн 17:00 цаг хүртэл нэр дэвших хүсэлтэй хуульчдын материалыг хүлээн авсан.
Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо нь 2018 оны зургадугаар сарын 07-ны өдөр хуралдаж, нэр дэвшсэн 4 хуульчийн материалыг зохих журмын дагуу судлаж, хуульч Дамдинсүрэн овогтой Гансүх, Дорж овогтой Тайванхүү нарыг нэр дэвшигчийн жагсаалтад оруулж бүртгэх шийдвэр гаргалаа.