Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2018 оны зургадугаар сарын 04-ний өдөр болж, 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэлэлцлээ.
Тухайлбал, Монголын Хуульчдын холбооноос 2018 оны зургадугаар сарын 19-ний өдөр зохион байгуулах “Хуульчдын форум-2018”-ын хүрээнд тодорхой салбар хуралдааныг зохион байгуулахад оролцох, тус форумд Захиргааны эрх зүйн хорооны гишүүн, хуульчдыг идэвхтэй хамруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний явцын талаар хэлэлцсэн. Мөн Захиргааны ерөнхий хууль батлагдсан өдөр буюу зургадугаар сарын 19-ний өдрийг “Захиргааны эрх зүйн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтож, энэ хүрээнд хорооны гишүүдэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлж эхлэв.