Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний чуулга уулзалт нь 1990 онд Ази-Номхон далайн бүсийн орнуудын хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн хариуцлагыг сайжруулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бүс нутгийн Хуульчдын холбоодын тэргүүлэгч нарын хооронд санал, мэдээлэл, туршлага солилцох, хамтын ажиллагааг бий болгох зорилгоор байгуулагдсан улс төрөөс ангид бие даасан байгууллага юм.
Тус байгууллагын 29 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт 2018 оны наймдугаар сарын 2-3-ны хооронд Австралийн нийслэл Канберрад “Үг, үйлдэл хоёрыг нийцүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна.
Чуулга уулзалтаар олон улсын гэрээ конвенцийн үзэл бодлыг хууль зүйн салбарт хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, бодит амьдралд хэрэгжилтийг хангах, хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хуульчдын үйлчилгээг энгийн иргэдэд илүү ойр болгох талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр зорьж байгаа бөгөөд дараах дэд сэдвийн хүрээнд салбар хураалдан явагдана:
Оролцогчдын тоо хязгаартай бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ц.Жаргалантай (утас: 70116004) холбогдож авна уу.
Нислэгийн тийз: 4.730.000 орчим төгрөг (2018.07.31-ний өдөр яваад 2018.08.04-ны өдөр буцах)
Чуулга уулзалт “Hyatt” зочид буудлын хурлын зааланд зохион байгуулагдах бөгөөд оролцогчид тус буудалд захиалга өгч байрлах боломжтой. Зочид буудлын үнэ:
Хэрвээ өөр зочид буудалд буух сонирхолтой бол дараах линкээр орж үзнэ үү:
https://visitcanberra.com.au/accommodation/hotels-and-motels
Бартон, Нью Актон дүүргүүдэд байдаг зочид буудал “Hyatt” зочид буудлаас таксигаар 10 минут, явганаар 20 минутын зайд байрладаг.
Цаг агаарын урьдчилсан байдал: 8 дугаар сар өвлийн улирал бөгөөд дундаж температур цельсийн 1-12 градусын дулаан байдаг.
Жич: Австрали Улсад зорчихын тулд виз мэдүүлэх шаардлагатай бөгөөд визийг Бээжин дэх Элчин Сайдын Яаманд мэдүүлэх юм.
“Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний чуулга уулзалт” байгууллагатай доорх холбоосоор орж танилцана уу.