Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын төсөлд санал авах уулзалтад урьж байна

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын төслийг боловсруулаад байна.

    Шалгалтын хороо нь Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.4.1, Монголын Хуульчдын холбоо, түүний бүтцийн байгууллагуудаас дүрэм, журам боловсруулахад баримтлах журмын 3.7 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэн Хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын төсөлд биечлэн санал авах уулзалтыг 2018 оны 05 дүгээр сарын 08-ны өдрийн 15:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарын 301 тоот өрөөнд зохион байгуулах гэж байна.

    Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Шалгалтын хорооны гишүүд оролцож, Та бүхний саналыг сонсох бөгөөд уулзалттай холбоотой мэдээллийг 70116364 утсаар Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо хариуцсан мэргэжилтэн Б.Бямба-Оюунтай холбогдож авна уу. 

Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам ТАТАХ

“Хуульчийн мэргэжлийн шалгалтын  журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн тайлбар ТАТАХ

“Хуульчийн мэргэжлийн шалгалтын  журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн танилцуулга ТАТАХ

 Хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл ТАТАХ

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХАТАГТАЙ ГРИШМА ПРАДХАНЫГ МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ЭЭР ШАГНАЛАА
7 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
30 мин
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
1 цаг 2 мин
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23