Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос зохион байгуулсан “Иргэний эрх зүйн гэрээ ба худалдааны хэлцэл” сэдэвт илтгэлийн уралдаанд нийт 14 оюутан илтгэл ирүүлж, илтгэлийг 2018 оны 04 дүгээр сарын 26-нд "Хуульчдын танхим"-д хэлэлцүүлж, тэргүүн байрыг шалгарууллаа.
Тэргүүн байрт: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Золжаргал, Ж.Лхагвасүрэн нарын “Аж ахуй эрхлэгч хоорондын худалдах худалдан авах гэрээ-гомдлын шардлага гаргах эрхийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага” сэдэвт илтгэл,
Дэд байрт: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан М.Сэндэнхандын “Худалдааны эрх зүй дэх хөрөнгө итгэмжлэх гэрээ /траст/, түүний эрх зүйн шаардлага” сэдэвт илтгэл,
Гуравдугаар байрт: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан О.Должинсүрэн, Э.Санчир-Уяа нарын “Иргэний эрх зүйн гэрээ ба худалдааны хэлцэл- Худалдах худалдан авах гэрээний хүрээнд” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.