Монголын Хуульчдын холбоо нь Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбоо/LAWASIA/ -ны тэргүүлэх гишүүнээр 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр элссэн билээ.
Тус байгууллагын гишүүний эрх, үүргийн дагуу LAWASIA-аас сар бүр эрхлэн гаргадаг сэтгүүлд хүний эрхийн талаар нийтлэл гаргах боломж Монголын Хуульчдын холбооны гишүүн Танд олгогдож байна.
Нийтлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Аригунтай arigungalt@gmail.com цахим шуудан болон 7011-6004 утсаар холбогдож тодруулна уу!