Хуульчдын эрхийг хамгаалах хороо нь шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооноос тус бүр гурав, бусад хуульчдын хороодын төлөөллөөс дөрвөн, нийт 13 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.
Тус хороонд Шүүгчдийн хорооны төлөөллөөс томилогдсон 3 гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлөөс Хуульчдын эрхийг хамгаалах хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж байна.
Шүүгчдийн хорооны гишүүд Та бүхнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна. Нэрээ дэвшүүлэх шүүгч 2019 оны 04 дүгээр сарын 05-ны дотор өөрийн товч намтрыг ажлын туршлагын хамт Шүүгчдийн хороо хариуцсан мэргэжилтэн (С.Одсүрэн)-д Odsuren99012471@gmail.com хаягаар илгээнэ үү.
Холбоо барих: 91002471
ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ