Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо, Хууль зүйн туслалцааны төв хамтран 2019 оны гуравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд улсын өмгөөлөгч нарт хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгууллаа.
Сургалтаар АШУҮИС-ийн багш, доктор, дэд профессор, хууль зүйн магистр М.Цэрэнбат "Шүүх ДНХ, шинжилгээ", "Шинжээчийн дүгнэлтийг үнэлэх нь" сэдвээр, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Б.Эрдэнэбилэг "Хуульчийн мэргэжлийн хариуцлага", "Өмгөөлөгч ЭХХША-нд оролцох онцлог" сэдвээр, “Хан голомт” консалтингийн захирал Ц.Азбаяр "Өмгөөлөгчийн илтгэх, хэлцэл хийх урлаг", "Өмгөөлөгчийн багаар хамтран ажиллах чадвар" сэдвээр тус тус хичээл заасан. Хуульчийн үргэлжилсэн сургалтын гурван багц цаг олгосон тус сургалтад 21 аймаг, Улаанбаатар хотын нийт 56 улсын өмгөөлөгч хамрагдсан юм.