МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ДАГАЛДАН СУРГАХ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛНА
Монголын Хуульчдын холбооноос АНУ-ын Төрийн департаментын Хар тамхи, хууль хяналтын асуудал эрхэлсэн товчооны санхүүжилтээр Азийн сантай хамтран “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны залуу хуульчдад зориулсан дагалдан суралцах хөтөлбөрийг нэвтрүүлэх зорилгоор дагалдан сургалтын хөтөлбөр боловсруулах зөвлөх сонгон шалгаруулна.
1. ЗӨВЛӨХИЙН ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ
- Монголын Хуульчдын холбооны залуу хуульчдад зориулсан дагалдан суралцах хөтөлбөр (mentorship program) боловсруулах;
- Хөтөлбөрийг боловсруулахад олон улс болон дотоодын туршлагыг судлах;
- Хөтөлбөрт хамрагдах дагалдан сургагч (mentor), дагалдан сурагчийг (mentee) сонгон шалгаруулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга барил, урамшуулал, үнэлгээ хийх зэрэг асуудлыг нэгтгэн журам боловсруулах;
- Хөтөлбөрт хамрагдах ментор болон дагалдан сурагч нарт зориулсан гарын авлага, зөвлөмж, заавар гэх мэт холбогдох материалыг боловсруулан гаргах;
- Хөтөлбөрийг эхлүүлэхээс өмнө ментор нартай танилцуулга уулзалт зохион байгуулах;
- Туршилтын хөтөлбөрт үнэлгээ хийх нэгдсэн уулзалт зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж боловсруулах
2. ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Хууль, эрх зүйн магистраас доошгүй зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Судалгааны ажил хийж байсан туршлагатай байх;
- Сургалтын хөтөлбөр, модуль боловсруулж байсан туршлагатай байх;
- Англи болон бусад гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах чадвартай;
- Сургалтын арга зүйн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэр дэвшигч нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл доорх и-мэйл хаягаар өөрийн хүсэлтийг, ажлын намтар болон хийж байсан судалгааны ажлын танилцуулгын хамт явуулах эсхүл өөрийн биеэр Монголын Хуульчдын холбооны байранд авчирч өгнө үү.
И-мэйл: ichinkhorloo.mba@gmail.com
Хаяг: Хууль зүйн үндэсний хүрээлэн, 5 давхар, 506 тоот
Утас: 9984-2121, 7011-6004