Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн нэг гишүүний сул орон тоонд 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс хоёрдугаар сарын 25-ны өдрийн хооронд цахим сонгууль явуулсан. Удирдах зөвлөлийн гишүүнд нийт 4 хуульч нэр дэвшүүлсэнээс өмгөөлөгч Н.Отгончимэг олонхын санал авч Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.