Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хуульчдын холбооны ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллалаа

    Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны гуравдугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллалаа.

    Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд орон нутгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт явууллаа. Тодруулбал, УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунбаяр “Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэглэхэд тулгамдаж буй асуудал” сэдвээр, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зохицуулалт” сэдвээр, АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор, дэд профессор, хууль зүйн ухааны магистр М.Цэрэнбат “Стресс менежмент” сэдвээр тус тус хичээл заасан бөгөөд сургалтад Сүхбаатар аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй хуульч хамрагдсан юм.

    Мөн сургалтын үеэр Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд орсон нэмэлт, өөрчлөлт болон Монголын Хуульчдын холбооны 2018 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Хуульчдын холбооноос нэвтрүүлж буй “хуульч” аппликэйшний талаар танилцуулга, мэдээлэл өглөө.

    Хуульчдын холбоо нь хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Алтангэрэл хорооны үйл ажиллагаагаа танилцуулж, сурталчлахын зэрэгцээ Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран Сүхбаатар аймгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн юм.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ЭДИЙН ЗАСАГ БА ХУУЛЬ ТОГТООМЖИЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Өчигдөр 10 цаг 01 мин
АЗИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ САРА ТЭЙЛОРТОЙ УУЛЗЛАА
Уржигдар 16 цаг 36 мин
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙГУУЛЛАГА (IDLO)-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уржигдар 15 цаг 20 мин
ДЭЛХИЙН ШУДАРГА ЁСНЫ ТӨСӨЛ (WJP) -ИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЗАХИРАЛ ДОКТОР ШРИРАК ПЛИПАТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уржигдар 11 цаг 31 мин
АНУ-ЫН ЮТАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-10-23 13:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛНО
2024-10-23 13:35
2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2024-10-22 22:29
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2024-10-15 15:38
МЭДЭГДЭЛ
2024-10-14 15:49
"БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ) – ХУУЛЬЧДЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2024-10-10 11:46
ТИКА-ЫН ЗОХИЦУУЛАГЧ МУСЛУ АЛИТАЙТАЙ УУЛЗЛАА
2024-10-09 14:11
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2024-10-08 15:18
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2024-10-08 15:07
“ХУУЛЬЧДЫН АЖИЛЛАХ ОРЧИН БА ЭРҮҮЛ АХУЙ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2024-10-07 17:35
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2024-10-03 16:07
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!
2024-10-03 12:12
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!
2024-10-03 12:09
2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН ЗАРИМ ХУУЛЬ
2024-10-02 14:03
ӨМГӨӨЛӨГЧ Б.ЗОРИГТБААТАР, Э.ЖАРГАЛ НАРТ ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-10-02 10:22
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-10-02 10:08