ТАЛАРХАЛ
Монголын Хуульчдын холбооны өмгөөлөгч Д.Очирвааньд баярлаж, талархаж явдгаа та бүхнээр дамжуулан уламжилж байна.
Би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд хүү, ачтайгаа гурвуулаа амьдардаг байсан юм. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 25-нд хүү минь хүний гарт амиа алдаж, ганц хүүхэд нь өнчирч, хөгшин болсон би уйлахаас өөр юу ч хийж чадахгүй аргаа барж явахдаа өмгөөлөгч Д.Очирвааньтай уулзаж, хүүгийн минь амиа алдсан хэргийг өмгөөлж өгөхийг хүссэн. Өмгөөлөгч Д.Очирваань тус хэргийг миний болон ах, дүүгийн минь санаанд хүртэл өмгөөлөөд зогсохгүй, уйгагүй хөөцөлдөж үлдсэн ганц хүүг нь халамжийн тэтгэмжид хамруулж, амьдралд минь их туслалцаа үзүүлсэн ачтан минь юм.
Өмгөөлөгч хүн гэдэг хүний төлөө сэтгэл зүрхээ зориулсан ачтан юм байна гэдгийг надад мэдрүүлж өгсөн Д.Очирваань хүүдээ цаашдынх нь ажилд амжилт, амьдралд нь сайн сайхан нь бүхнийг хүсэн ерөөе. Над шиг ядарсан олон хүнд амьдрал бэлэглэж яваарай хүү минь.
Хүндэтгэсэн:
Өндөр настан Лхагва, 67-р сургуулийн 5а ангийн сурагч Ө.Пүрэвдавга