Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО, Шведийн Олон Улсын Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг болон ХБНГУ-ын "Дойче Велле" академийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад анх удаа “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” үндэсний форумыг 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байгаа тул хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр мэргэшиж буй хуульчдыг оролцохыг урьж байна.
Тус форумын үеэр Монгол дахь хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын асуудлыг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллага, нийгмийн мэдээллийн сүлжээний хэрэглэгчид зэрэг олон талын төлөөллийг хамруулан хэлэлцүүлж, бэрхшээл боломж, гарц шийдлийг эрэлхийлэх юм.
Хэзээ: 2019 оны хоёрдугаар сарын 27, Лхагва гараг, 08:30–18:00
Хаана: “Новотел” зочид буудал
Бүртгүүлэх хугацаа: 2019 оны хоёрдугаар сарын 25-ны 14:00 цаг хүртэл.(ХҮНИЙ ТОО ХЯЗГААРТАЙ)
Хөтөлбөр: ТАТАХ
Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалантай jargalan@mglbar.mn эсвэл 7011-6004 утсаар холбогдож лавлана уу.