Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2019 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэхүү тэмцээн нь хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудыг бодит хэрэгт шүүхэд нэхэмжлэл, хариу тайлбар боловсруулан гаргах, нотлох баримтад дүн шинжилгээ хийх, өмгөөлөгчийн байр сууринаас үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах, олон улсын гэрээ конвенци хэрэглэх, прокурор яллах, цагаатгах үндэслэлийг тодорхойлох, шүүн таслах ажиллагаанд мэтгэлцээний үндсэн дээр мэргэжлийн дадал, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой бөгөөд дараах дөрвөн төрлөөр явагдана.
Хууль зүйн их, дээд сургуулийн тэмцээнд оролцох багийн мэдүүлгийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Монголын Хуульчдын холбооны mocktrialmba@gmail.com цахим шуудангийн хаягаар хүлээн авна.
Техникийн зөвлөгөөн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхим /304 тоот/-д болно.
Лавлах утас: 99253449, 99012471