Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах, хуульчийн нэр хүндийг өндөрт өргөх үүргээ нэр төртэйгээр биелүүлж, Хууль зүйн салбар болон Хуульчдын холбооны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич, гавьяат хуульч Жүгнээгийн Амарсанаа, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч асан, доктор Болдбаатарын Гүнбилэг, өмгөөлөгч Энхтөрийн Сугар-Эрдэнэ нарыг Монголын Хуульчдын Ерөнхийлөгчийн тушаалаар Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Мөн сар шинийн баярыг тохиолдуулан Хуульчдын холбооны гишүүн, ахмад шүүгч Дамбын Данзандорж, Бадарчийн Бямбахорлоо, Пүрэвийн Баттулга, Дадалын Завуд, Цэрэнноровын Тогоохүү, Дарамын Мягмаржав, Ширэндэвийн Бат-Эрдэнэ нарыг Монголын Хуульчдын холбооны "Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнасныг Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа нар гардуулж, баяр хүргэсэн юм.