Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
"Засгийн газар хууль дээдлэх: Шүүхэд гомдол гаргах эрхийн баталгаа" номын нээлт боллоо

    Монголын Хуульчдын холбооноос "Засгийн газар хууль дээдлэх: Шүүхэд гомдол гаргах эрхийн баталгаа" номыг эмхэтгэн хэвлүүллээ. Тус номын нээлт өчигдөр/2019.01.31/болсон бөгөөд нээлтэд Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны дарга Б.Мөнхбат, Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх хорооны дарга О.Мөнхсайхан, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Ц.Цогт, Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн В.Удвал болон хуульчдын төлөөлөл оролцсон.

    Монгол Улсын Их Хурлаас Захиргааны ерөнхий хуулийг 2015 онд анх удаа, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 2016 онд шинэчлэн тус тус баталсан нь хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэх, хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн чухал шинэчлэл болсон. Гэвч, Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй байх, улмаар ийм бүх шийдвэр, үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүх хянахгүй байх нэмэлт өөрчлөлтийг Захиргааны ерөнхий хуульд оруулах төслийг ХЗДХЯ боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн бариад буй.

    Хэрэв УИХ дээрх төслийг баталж Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүр мөсөн гаргавал Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг хуульд захируулахад саад учруулж, хүний эрхийн хамгаалалт, эрх зүйт төрийг сулруулах сөрөг үр дагавартай талаарх Монголын Хуульчдын холбооноос гаргасан зөвлөмж, үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн профессор, судлаач, хуульчдын бичсэн 8 эрдэм шинжилгээний өгүүлэл, 15 ярилцлага, нийтлэлийг энэхүү номд эмхэтгэн хэвлүүлсэн байна. Энэхүү эмхэтгэлд орсон бүтээлүүд нь Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг захиргааны шүүхийн хяналтаас гаргахыг үндэслэлтэйгээр буруушаахын зэрэгцээ одоогийн Захиргааны ерөнхий хууль болон бусад хуулийг хэрэглэх явцад гарсан зарим алдааг засахад чиглэсэн нэмэлт өөрчлөлтийн хувилбарыг санал болгож байгаагаараа онцлог юм.

    Монголын бүх хуульчдыг нэгтгэсэн Монголын Хуульчдын холбоо сүүлийн жил хагасын хугацаанд Засгийн газрыг захиргааны шүүхийн харьяаллаас гаргаж болохгүй тухай гурван том хэлэлцүүлэг зохион байгуулж зөвлөмж гаргаж байсан. Тодруулбал, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны дэргэдэх “Залуу судлаач” клуб 2017 оны тавдугаар сарын 09-ний өдөр «Шүүхийн хяналт ба Засгийн газар» сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, энэхүү хэлэлцүүлгийн үр дүнгээр товхимол хэвлүүлж бодлого боловсруулагчид, хуульчид, олон нийтэд тараасан. Мөн Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос 2018 оны зургадугаар сарын 14-ний өдөр “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, энэхүү төслийг УИХ-д өргөн барихгүй байх саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж уриалсан. Түүнчлэн Монголын Хуульчдын холбооноос 2018 оны зургадугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан Хуульчдын форумын үндсэн хуралдааныг “Үндсэн хуулийн эрх зүй ба цаашдын чиг хандлага” гэх сэдвээр явуулж, тус форумд оролцсон 435 хуульчдын 92.7 хувь нь Захиргааны ерөнхий хууль өөрчлөлт оруулах дээрх төслийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлснийг албан ёсоор УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүлээлгэн өгсөн бөгөөд адил агуулгатай зөвлөмжийг гаргасан.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24