Буриад улсын Засгийн газар, Буриадын Улсын их сургууль, Буриад Улсын Дээд шүүх, Буриад улсын Арбитрын Шүүх, Монголын Хуульчдын холбоо, Монгол Улсын Их сургууль, Хятадын харьцуулсан эрх зүйн холбоо, Хятадын улс төр, хууль зүйн их сургуулийн харьцуулсан эрх зүйн институт хамтран 2019 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулах “Ази-Номхон далайн орнуудын харьцуулсан эрх зүй” сэдэвт 10 дахь удаагийн олон улсын залуучуудын онол-практикийн хэлэлцүүлэгт залуу эрдэмтэд, их сургуулийн багш нар, оюутан залуус Та бүхнийг оролцохыг урьж байна.
Хэлэлцүүлгийн гол зорилго:
Засгийн газрууд, эрдэм шинжилгээний нийгэмлэгүүд болон ОХУ, Ази-Номхон далайн бүсийн улсууд, бусад орны олон улсын эрх зүйн харилцааг бэхжүүлэхэд оршино.
Үйл ажиллагаа:
Хэлэлцүүлэг нь дараах салбар хуралдааны хүрээнд явагдана:
Түүнчлэн тус хэлэлцүүлгийн үеэр “Гэмт хэргийн эсрэг боловсролын олон улсын туршлагыг их дээд сургууль, оюутан залуусын оролцоон дээр хэрэгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний уулзалт болно.
Бүртгэл: Бүртгүүлэх хүсэлтийг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хүртэл labatr@mail.ru хаягаар хүлээн авна.
Хэлэлцүүлэг болох өдөр: 2019 оны дөрөвдүгээр сарын 18
Хэлэлцүүлэг болох газар: 670000, ОХУ, БНБУ, Улаан үүд, Буриад улсын Их сургууль, №7 корпус, 7409 тоот.
Хэл: Орос, Англи, Хятад, Монгол.
Оролцогчид илтгэл бэлтгэж, хэвлэлтэд өгөх, хэлэлцүүлгийн үеэр илтгэл тавих боломжтой. Илтгэл тавих хүсэлтэй бол илтгэлээ 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны дотор labatr@mail.ru хаягаар явуулна уу.
Бусад арга хэмжээ:
2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 16:00 цагт илтгэгч нарт зориулсан “Хэлэлцүүлгийн үеэр олон нийтийн өмнө илтгэл тавих арга зүй” сэдэвт сургалт явагдана.
Оролцогчид 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдах “Криминалист уншлага” хэлэлцүүлэгт оролцох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://yadi.sk/i/Zms0_GSrgUXL_Q
Соёлын үйл ажиллагааны хүрээнд буддын шашны бунхан болон бусад Буриадын үзвэр үйлчилгээний газруудтай танилцана.
Дэлгэрэнгүй мэдээллийг: