Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойг тохиолдуулан хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тууштай хамгаалж, хуульчийн нэр хүндийг өндөрт өргөж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, Хуульчдын холбоо, хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим прокурорыг өчигдөр /2019.01.16/ Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Тодруулбал, Хуульчдын холбооны гишүүн, Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Цоодолын Батболд, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Доржготовын Булганцэцэг, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Цэнд-Аюушийн Ариунболд, Өмнөговь аймгийн Ерөнхий прокурор Доржийн Доной, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Ерөнхий прокурор Дүгэржавын Цогт-Эрдэнэ нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм.
“Хүндэт тэмдэг”-ийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан гардуулж, тэдний цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүслээ.