Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос өнөөдөр (2019.01.11) "Монгол Улсын Үндсэн хууль: Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан нээж үг хэлсэн бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсэж, илгээлт ирүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн 80 орчим шүүгч оролцож байна.