Нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгүй, ашгийн төлөө бус "Глоб интернэшнл төв" төрийн бус байгууллага нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, цахим эрх чөлөөний чиглэлээр мэргэшин ажиллах хүсэлтэй хуульч ажилд авна.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй;
- Хууль эрх зүйн баримт бичиг, гэрээ боловсруулах мэдлэг, туршлагатай;
- Монгол хэлний яриа болон бичгийн өндөр чадвартай;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Харилцааны соёл, мэргэжлийн ёс зүйтэй;
- Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, цахим эрх чөлөөний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хууль, эрх зүйн бэрхшээл тулгарсан сэтгүүлчдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх;
- Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх зөрчигдсөн асуудалд хуулийн мониторинг хийх;
- Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зөрчигдсөн хэрэгт үндэсний болон олон улсын эрх зүйн хүрээнд харьцуулсан судалгаа хийх;
- Захиргаа, эрүү, иргэн, зөрчлийн хэрэгт төлөөлөл хэрэгжүүлэх;
- Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийг гүйцэтгэх.
Сонирхсон хүн дараах цахим хаягаар өөрийн анкетыг ирүүлнэ үү.
Цахим шуудан: globenews@globeinter.org.mn, zulzaya@globeinter.org.mn
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу Логос оффис төв, 902 тоот
Утас: 88054340, 324764, 324627
Вэб сайт: www.globeinter.org.mn