Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэд тус аймгийн хүүхдийн СОС хотхоны хүүхдүүдийн шинэ жилийн баярт оролцож, бэлэг гардуулсан юм. Тодруулбал, Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүд нь энэхүү арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа өөрсдийн хандиваар бэлдсэн 80 бэлгийг тус хотхоны хүүхдүүдэд гардууллаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.