Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо нь Монголын хандив, тусламжийн нэгдсэн холбоотой хамтран ажиллахаар боллоо.
Хамтран ажиллах санамж бичигт Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн С.Баянмөнх, Монголын хандив, тусламжийн нэгдсэн холбооны тэргүүн О.Анхмаа нар өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулав.
Талууд хамтын ажиллагааны хүрээнд төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн зөвлөгөө, туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхийн зэрэгцээ олон нийтэд түгээмэл тулгамдаж буй асуудлын талаар хууль зүйн мэдээ, мэдээлэл өгөх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж, нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслалцаа үзүүлэх юм.
Сонирхуулахад, Монголын хандив, тусламжийн нэгдсэн холбоо нь нийгмийн төлөө, ашгийн бус байгууллага бөгөөд итгэл сэтгэл, санаа зорилго нийлсэн сайн дурын гишүүдийн оролцоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна.