Монголын Хуульчдын холбооноос “Фемида-2018” хуульчдын шинэ жилийн цэнгүүнийг 2018 оны 12 дугаар сарын 22 ны өдрийн 17:00 цагт “Блү Скай” зочид буудлын “Даймонд” танхимд зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд хуульчдын нэр хүндийг өргөх, тэднийг алдаршуулах зорилгоор нийт хуульчдын дунд 11 төрлийн номинаци зарлан, нэр дэвшүүлж оны шилдгийн шилдгүүдийг тодруулна.
Шүүгчдийн хорооноос “Шилдэг шүүгч” номинацид нэрээ дэвшүүлэх шүүгчид материалаа 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Тус арга хэмжээний удирдамжтай ЭНД дарж танилцана уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүгчдийн хороо хариуцсан мэргэжилтэн Г.Баттүшиг /99859520/-тэй холбогдож лавлана уу.
ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ