Хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчлахад ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, “Эрх зүйн боловсрол” академи олон жил анхаарал хандуулан ажилладаг. Иргэдийн өдөр тутмын амьдралд тулгардаг хууль эрх зүйн зарим асуудлыг шийдэхэд тус дэм болох зорилгоор дээрх байгууллагууд 2019 оны эхнээс “Эрх зүйн цахим сургалт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эхний цуврал хичээлийг эрүүгийн болон захиргааны эрх зүйн агуулгаар дадлага туршлагатай хуульч нар бэлтгэж хүргэх юм байн. Тус сургалтыг олон нийтийн цахим сүлжээгээр үнэ төлбөргүй явуулах тул сургалтын агуулгын талаар, мөн эрх зүйн сонирхож буй бусад сэдвээр иргэд, байгууллагуудын саналыг akad-RB@mongol.net болон https://m.facebook.com/HSFMongolia цахим хаягаар авч байгаа ажээ