ТАЛАРХАЛ
Миний ач охин 2017 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудалд бусдын гарч онц хэрцгийгээр амь насаа алдсан юм. Энэ хэрэгт 2017 оны 09 дүгээр сараас эхлэн өмгөөлөгч Ринзаан овогтой Булгамаа, Ганхүү овогтой Батбаяр нар нь бидний хүсэлтээр өмгөөлөгчөөр ажиллахаар болж, түүнээс хойш 1 жил 3 сар тасралтгүй ажилласан.
Булгамаа, Батбаяр нар нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, уйгагүй ажилласны үр дүнд энэ ээдрээтэй онц ноцтой гэмт хэргийг шударгаар шийдүүлж чадлаа. Энэ хэргийг нийт, олон аав ээжүүд эсэргүүцэж үнэн бодитой шийдвэрийг нүд алдахгүй хүлээн гаргах байх гэдэгт итгэж харуулдаж суусан билээ. Өмгөөлөгчийн ур чадвар, мэдлэгээ хуулийн дагуу зөв зүйтэй ашиглаж хэргийг шударгаар шийдүүлсэн өмгөөлөгч Р.Булгамаа, Г.Батбаяр нарт талархал илэрхийлье. Энэ хэрэг хуулийн дагуу шударга шийдэгдсэн нь дараа дараагийн үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүсийн оюун санаанд дохио өгсөн маш том амжилт боллоо.
Хүндэтгэсэн: Иргэн С.Оюунцэцэг