УДИРДАМЖ
Зорилго:
Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбогдуулан Шүүхийн ёс зүйн хорооны хоёр гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах.
Нэр дэвшигчид тавигдах шаардлага:
Нэр дэвшигч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна:
-нэр хүндтэй байх;
-шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокуророос бусад хуульч байх.
Бүрдүүлэх баримт бичиг:
-Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх тухай өргөдөл;
-Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;
-хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
-ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны гурваас илүүгүй тодорхойлолт;
-маягтын дагуу бөглөсөн нэр дэвшигчийн мэдээлэл /маягтыг татаж авах бол ЭНД дарна уу/
Нэр дэвшигчийг тодруулах журам:
Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-д заасны дагуу шийдвэрлэнэ.
Өргөдөл хүлээн авах газар, хугацаа:
Өргөдлийг 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар хүлээн авна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 5 давхар, 506 тоот /Утас: 70116004, 70116364, 99104369/
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ,
ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО