Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо нь Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвтэй хамтран Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай дүүргийн прокурорын газрын прокурорууд, хуульчийн гэрчилгээтэй прокурорын туслах ажилтнуудад зориулсан хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг багц цаг олгох сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс нээж үг хэлсэн бол Сургалтын хорооны сургагч багш, хуульч Цээпэлийн Азбаяр “Хуульчийн ёс зүй”, “Хуульчийн харилцаа, хандлага” сэдвүүдээр хичээл заасан. Тус сургалтад нийт 130 гаруй прокурор, хуульчийн гэрчилгээтэй прокурорын туслахууд хамрагдсан юм.