Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны хамтарсан ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж, нээлттэй хаалганы өдөрлөг, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгууллаа.
Тус хамтарсан ажлын хэсэгт Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг, Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Л.Өлзийхүү, тус хорооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Н.Мөнхцэцэг, хороо хариуцсан мэргэжилтэн Г.Аригун нар багтсан юм.
Энэхүү өдөрлөгийн үеэр Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн газрын үйл ажиллагаатай танилцан, эвлэрүүлэн зуучлах хэсгийн үйл ажиллагаанд мониторинг хийсэн. 2018 онд тус шүүхэд нийт 202 өргөдөл ирсэн бөгөөд үүний 135 өргөдлийг нь амжилттай шийдвэрлэжээ.
Мөн тус сумын шүүгч, прокурор, хуульч, өмгөөлөгч нарт ШЕЗ-ийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, зорилт, ач холбогдол, хөгжлийн чиг хандлага” сэдвээр хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан.
2014-2018 оны Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлалын мэдээ: